15 настай хүү сум алдсанаас аавынх нь амь хохирсон хэрэг Ховд аймагт гарчээ
2022.11.11 •
1м унших
Ховд аймагт 15 настай хүү сум алдаж, аавынхаа аминд хүрсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 4-ны 19:20 цагт Ховд аймгийн ... сумын нутаг дэвсгэрт 15 настай хүү сум алдсанаас үүдэн аав нь амиа алдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Иймд галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг, харьцаж байгаа иргэд галт зэвсгийн аюулгүй ажиллагааг сайтар мөрдөж, аливаа эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.