Хятад иргэд бүлэглэн монгол иргэнийг зодож, зугтахдаа хүн дайрчээ
2022.11.10 •
1м унших
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 21-ний шөнө хятад иргэд бүлэглэн танхайрсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Хятад улсын таван иргэн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй үедээ 3333*** , 4444*** улсын дугаартай "Жи класс" маркийн авто машинтай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах караокены гадна зодоон үүсгэж, уг асуудлыг зогсоохоор очсон Монгол Улсын иргэнийг бүлэглэн зодож танхайрсан байна. Улмаар цааш явахдаа замын хажуугаар алхаж байсан явган зорчигчийг дайраад зугтаажээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.