А.Цэрэнбат: Д.Амарбаясгалан Үндсэн хууль зөрчсөн
2022.11.10 •
1м унших
УИХ-ын гишүүн Д.Ганбат болон Ардчилсан Намын удирдлагууд ирэх оны төсвийн асуудлаар Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат "АН-аас тавьсан таван шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарыг чөлөөл гэсэн. Шаардлагын хариуг ирэх Даваа гарагт авах ёстой. Энэ өдөр өгөхгүй бол 11 дүгээр сарын 14-нд бүх нийтийн ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргын ажлыг давхар хийгээд явж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байна" гэсэн юм.