Д.Ганбат: Музей барих зардлыг тэвчиж болох байсан
2022.11.10 •
1м унших
УИХ-ын гишүүн Д.Ганбат болон Ардчилсан Намын удирдлагууд ирэх оны төсвийн асуудлаар Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Сүүлийн 4-7 жилд музей, угтах хаалга, хөшөөг барьж байгуулсан. Энэ нь тэвчиж болох зардал байсан юм.
Монгол Улс 2023 онд хэзээ ч байгаагүй 20 их наядын зардалтай төсөв баталж байгаа. Өнөөдөр хоёр иргэн тутмын нэг нь ядуу болчихсон байхад арга хэмжээ авч байгаа юм алга. 2023 онд Монгол Улсын иргэдийн амьдрал сайжрахгүй нь тодорхой боллоо.
Үүнээс гадна маш их мөнгө зарцуулсан, алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниуд төсөвт байгааг АН эсэргүүцэж байна. Монгол Улсын төсвийг батлахад 4-5 хоног үлдсэн. Энэ хугацаанд төсвийг татан авч, дахин боловсруулах шаардлагыг тавьж байна" гэв.