Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэгдсэн мэдээллийн сангаар зуун хувь цахимаар шалган шийдвэрлэдэг болох тэмдэглэл гарсан. Би урьд нь хэвлэл мэдээллийн байгууллагад олон алдаатай статистик мэдээлэл өгч байснаа албан ёсоор хүлээн зөвшөөрье. Жилдээ 1.3 сая орчим захиргааны зөрчил бүртгэгдэж, түүнийг шалган шийдвэрлэдэг гэж ярьж байсан. Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хүрээнд, өнгөрсөн хавар батлагдсан цахим багц хуулийн хүрээнд Монгол Улсад үйлдэгдэж буй бүх зөрчлийг цаасаар биш цахимаар шалган шийдвэрлэдэг болох бэлтгэл бүрэн хангагдсан гэдгийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа” гэлээ.