СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усанд орж байхдаа тогонд цохиулж амиа алджээ
2022.11.09 •
1м унших
Гар утаснаас болж амиа алдсан харамсалтай хэргийн талаар сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр 23 настай Л ийг усанд орж байх үед ойролцоо цэнэглэж байсан гар утас нь ус руу унаснаас тогонд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Иймд гар утсаа цэнэглэж байхдаа чийгтэй биендээ ойртуулахгүй байх, ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм.