CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-11-09 • 1м унших

"Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Ш.Батхүүг 10 жил хорих ялаар шийтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105, бусад аж ахуйн нэгжид учруулсан дөрвөн тэрбум гээд нийт 109 тэрбум төгрөг гаргуулан хохирогчдод олгохоор болжээ.

"Жаст" группын захирал асан Ш.Батхүү нарт холбогдох хэргийн талаарх албан ёсны мэдээллийг хүргэж байна.

Нийслэлийн прокурорын газраас Ш.Батхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад тус тус зааснаар,

Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хянан хэлэлцээд

Г.Амарбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж,

Шүүгдэгч Ш.Батхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн зүйлсэн ба түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг зохион байгуулсан,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан Хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад заасан Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний эзэмшигчийг нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хамжсан гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан авч бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцож,

Г.Алтанд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14.000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14.000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 25.000 /хорин таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ял мөн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Э.Сүрэнд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 35.000.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд шүүхээс Ш.Батхүүгээс нийт 109.093.910.000 төгрөгийг гаргуулж, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГазар ХК-д 105.246.800.000 төгрөгийг, “Шунхлай групп” ХХК-д 3.847.110.000 төгрөгийг олгохоор,

Шүүгдэгч Ч.Ганзоригоос нийт 1.848.863.461 төгрөг, шүүгдэгч Б.Мөнхжаргалаас 792.370.054 төгрөгийг тус тус гаргуулж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар ХК-д олгохоор тус тус шийдвэрлэв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
Бүх төрлийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ
6 цагийн өмнө • 1м унших
Улс төр
АН-ыг нэгтгэсэн Л.Гантөмөрийг харлуулж байгаагийн цаана юу байна вэ?
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
18 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
8 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ
9 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Х.Нямбаатар: 2026 онд орон сууцжуулах төслийг урагшлуулж, барилгын салбарыг дэмжинэ
9 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
ХУРДНЫ ЗАМЫН ХАМГИЙН УРТ НҮХЭН ГАРЦ
9 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛААР УДИРДУУЛЖ, УЛС ТӨРД ТОГЛОХ МАН-ЫН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛСОН 2025 ОН
2025-12-30 • 1м унших
Шууд
Улсын арслан Б.Орхонбаяр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн цом гардлаа
2025-12-30 • 1м унших
Шууд
Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхээс татгалзаарай
2025-12-30 • 1м унших
Шууд
Монгол бахархал-2025
2025-12-29 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп-Зеленский нарын уулзалт тодорхой үр дүнд хүрсэнгүй
2025-12-29 • 1м унших
Шууд
“Аавдаа бичих захидал” уралдаан
2025-12-29 • 1м унших
Эдийн засаг
Урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
2025-12-29 • 1м унших
Шууд
Богд Хаант Монгол Улсын Төрийн бэлгэдэл далбаа
2025-12-29 • 1м унших
Шууд
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр
2025-12-29 • 1м унших
Улс төр
С.АМАРСАЙХАН: ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН, ИРГЭДИЙН ОРЛОГО ХУМИГДСАН ЭНЭ ҮЕД ТӨРИЙН ӨМЧИЙГ БӨӨНӨӨР НЬ ХУВЬЧИЛЖ БОЛОХГҮЙ
2025-12-26 • 1м унших
Гадаад мэдээ
Германы Холбооны Захиргааны Шүүх неонацист бүлэглэлд тавьсан хоригийг хүчингүй болголоо
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
БНХАУ-аас 26 вагон АИ95 бензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж иржээ
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
Оюу толгой бүлэг ордын талаарх УИХ-ын тогтоолыг баталлаа
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АВРАЛЫН ГАРЦ
2025-12-05 • 1м унших
Шууд
Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ
2025-12-05 • 1м унших
Шууд
Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана
2025-12-05 • 1м унших
Шууд
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлаа
2025-12-05 • 1м унших
Эдийн засаг
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
2025-12-05 • 1м унших
Улс төр
ТОМИЛГОО:Ерөнхий сайдын ахлах зөвлөх
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Францын ерөнхийлөгч Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлэхийг уриаллаа
2025-12-05 • 1м унших
Шууд
"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
2025-12-05 • 1м унших
Шууд
Монгол Улс Азийн гамшгийн бэлэн байдлын төвд гишүүнээр элсэнэ
2025-12-04 • 1м унших
Гадаад мэдээ
Делид амьсгалын замын цочмог халдварын 200 мянган тохиолдол бүртгэгджээ
2025-12-04 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх