CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-11-09 • 1м унших

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц байдал, буцаан төлөлттэй холбоотой асуудлаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалаас тодрууллаа.

-Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Одоо энэ хэргийн шалгалтын ажиллагаа ямар явц байдалтай байна вэ?

-Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн 20 гаруй мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас 6 прокурор хяналт тавьж ажиллаж байна.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш чанаргүй зээлтэй холбоотой асуудалд нийт 43 хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, зээл олгох үйл ажиллагаа холбогдох хууль болон дүрэм, журамд заасны дагуу явагдсан эсэх, эрх бүхий албан тушаалтан албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн эсэх зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй нөхцөл байдлуудыг нарийвчлан шалгасан.Шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 15  хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, нийт 87 хүн, 7 хуулийн этгээдийг Эрүүгийн хуульд заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Хахууль авах, Хахууль өгөх, Мөнгө угаах, Нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт холбогдуулан  яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Одоо үлдсэн 28 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.

Дээрх эрүүгийн үүсгэж яллагдагчаар татсан 15 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нэгтгэн шалгах үндэслэл тогтоогдсон 14 хэргийг нэгтгэсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулна.” гэж заасны дагуу 14 хэргийг нэгтгэж, нийт 2 мөрдөн байцаалтын хэрэг болж шалгагдсан.

Ажлын хэсгээс дээрх 2 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, нийт 463 хавтаст хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар тус прокурорын газарт ирүүлсэн байгаа. Одоо прокурор хянаж байна.

Нийт 87 хүн, 7 хуулийн этгээдийг яллагдагчаар татсан талаар та хэллээ. Тэгэхээр ямар ямар албан тушаалтан яллагдагчаар татагдсан вэ, энэ талаар тодруулбал?

Тухайн  цаг хугацаанд хашиж байсан ажил, албан тушаалын байдлаар нь авч үзвэл дээрх 2 хэрэгт улс төрд нөлөө бүхий 5, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан 53,  бусад төрийн байгууллагын албан тушаалтан 3, аж ахуйн нэгжийн албан тушаалтан 26 хүн яллагдагчаар татагдсан.

-Хөгжлийн банктай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлэхэд ер нь дөхөж байгаа юм байна гэж ойлголоо. Одоо Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн эргэн төлөлт ямар байдалтай байгаа вэ, мөрдөн байцаалтын явцад буцаан төлөгдсөн зээл байгаа юу? Зээлээ төлөөгүй аж ахуйн нэгжүүд зээлээ эргэн төлөх баталгаа хэр байгаа вэ?

-Ер нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдэд Хөгжлийн банкнаас аж ахуйн нэгжүүдэд  олгосон 2.3 их наяд төгрөгийн зээлийн асуудал шалгагдсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад буюу 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш нийт 778.2 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн. Үүнээс нэр бүхий 14 аж ахуйн нэгж зээлийг бүрэн төлсөн бол Хөгжлийн банкнаас авсан зээлээ ойрын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн 11 аж ахуйн нэгж байна.  Эдгээр аж ахуйн нэгжүүд нь зээлийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, үүргийн гүйцэтгэлд шилжүүлэн өгөх замаар зээлийг эргэн төлөхөө илэрхийлсэн байгаа.

Мэдээж улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг ажиллагааг явуулсан.   Тухайлбал, 250 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, газар, үйлдвэрийн болон оффисын зориулалттай барилга зэрэг 43 үл хөдлөх хөрөнгө, 18 тээврийн хэрэгсэл болон хүнд машин механизм, 2 үйлдвэрийн тоног төхөөрөмжийг тус  тус битүүмжилсэн.

-Иргэд, олон нийтийн зүгээс хэргийн мөрдөн шалгах ажиллагааг удаашралтай байна гэж шүүмжилж байгаа. Энэ талаар тодруулбал?

-Дээрх хэрэгт явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаа 8 сар, 18 хоног үргэлжилсэн. Удаан хугацаанд үргэлжилсэн шалтгаан нь: Нэгдүгээрт, хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шалгах цар хүрээ өргөн, олон хүн, хуулийн этгээдийг холбогдуулан шалгасантай холбоотой. Мөн он цагийн дарааллаар нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаанд хугацаа их зарцуулсан.

Хоёрдугаарт, мөрдөгч, прокурорын үйл ажиллагаанаас үл хамаарах зайлшгүй хийж гүйцэтгэх ажиллагаануудад хугацаа их ордог. Тухайлбал, дээрх хэргүүдэд нийт 62 удаа тусгай мэдлэг бүхий хүнийг шинжээчээр томилон, шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээ тус бүрийг хийлгэхэд 2-165 хоногийг зарцуулсан.

Гуравдугаарт, хэрэг шалгах явцад хэргийн оролцогчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс прокурорт хандаж гаргасан 354 гомдол, хүсэлтийг шат шатны прокурорт гаргаж, тухай бүр хуулийн хугацаанд хянаж шийдвэрлэсэн.

Дөрөвдүгээрт, мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч бүрт танилцуулах ажиллагаа хийгддэг. Энэ хэрэг нь олон холбогдогчтой, олон хавтас материалтай учраас энэ ажиллагаанд цаг хугацаа их орсон. Эндээс хэргийг шалгах цар хүрээ ямар өргөн хүрээнд байсан гэдэг нь харагдаж байгаа байх.

-Хэзээ хэргийг шүүхэд шилжүүлэх вэ?

-Одоогоор хэргийг хянаж байгаа учир тодорхой хугацаа хэлэх боломжгүй байна.  Прокурор хэргийг хянаж үзээд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх, эсхүл нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах зэрэг хуульд заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
Бүх төрлийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ
6 цагийн өмнө • 1м унших
Улс төр
АН-ыг нэгтгэсэн Л.Гантөмөрийг харлуулж байгаагийн цаана юу байна вэ?
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
18 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
8 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ
9 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Х.Нямбаатар: 2026 онд орон сууцжуулах төслийг урагшлуулж, барилгын салбарыг дэмжинэ
9 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
ХУРДНЫ ЗАМЫН ХАМГИЙН УРТ НҮХЭН ГАРЦ
9 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛААР УДИРДУУЛЖ, УЛС ТӨРД ТОГЛОХ МАН-ЫН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛСОН 2025 ОН
2025-12-30 • 1м унших
Шууд
Улсын арслан Б.Орхонбаяр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн цом гардлаа
2025-12-30 • 1м унших
Шууд
Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхээс татгалзаарай
2025-12-30 • 1м унших
Шууд
Монгол бахархал-2025
2025-12-29 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп-Зеленский нарын уулзалт тодорхой үр дүнд хүрсэнгүй
2025-12-29 • 1м унших
Шууд
“Аавдаа бичих захидал” уралдаан
2025-12-29 • 1м унших
Эдийн засаг
Урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
2025-12-29 • 1м унших
Шууд
Богд Хаант Монгол Улсын Төрийн бэлгэдэл далбаа
2025-12-29 • 1м унших
Шууд
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр
2025-12-29 • 1м унших
Улс төр
С.АМАРСАЙХАН: ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН, ИРГЭДИЙН ОРЛОГО ХУМИГДСАН ЭНЭ ҮЕД ТӨРИЙН ӨМЧИЙГ БӨӨНӨӨР НЬ ХУВЬЧИЛЖ БОЛОХГҮЙ
2025-12-26 • 1м унших
Гадаад мэдээ
Германы Холбооны Захиргааны Шүүх неонацист бүлэглэлд тавьсан хоригийг хүчингүй болголоо
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
БНХАУ-аас 26 вагон АИ95 бензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж иржээ
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
Оюу толгой бүлэг ордын талаарх УИХ-ын тогтоолыг баталлаа
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АВРАЛЫН ГАРЦ
2025-12-05 • 1м унших
Шууд
Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ
2025-12-05 • 1м унших
Шууд
Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана
2025-12-05 • 1м унших
Шууд
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлаа
2025-12-05 • 1м унших
Эдийн засаг
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
2025-12-05 • 1м унших
Улс төр
ТОМИЛГОО:Ерөнхий сайдын ахлах зөвлөх
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Францын ерөнхийлөгч Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлэхийг уриаллаа
2025-12-05 • 1м унших
Шууд
"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
2025-12-05 • 1м унших
Шууд
Монгол Улс Азийн гамшгийн бэлэн байдлын төвд гишүүнээр элсэнэ
2025-12-04 • 1м унших
Гадаад мэдээ
Делид амьсгалын замын цочмог халдварын 200 мянган тохиолдол бүртгэгджээ
2025-12-04 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх