CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-11-09 • 1м унших

Налайх дүүргийн наймдугаар хороонд угаарийн хийнд хордож  хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 10-ны өдөр гарчээ. Тодруулбал, өвөө нь ачтайгаа хорвоог орхисон эл хэргийг бид нэхэн сурвалжилсан юм.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, 73 нас настай эрэгтэй Н,  15 настай эрэгтэй Д нь тухайн өдрийн 15.15 цагийн орчимд угаарын хийд хордож нас барсан. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэв.

Уншигч та бүхэн санаж байгаа бол нэг үе угаартаж нас барах явдал эрс ихэссэн. Үүнд албаныхан иргэдийг буруутгаж, стандартын бус зуух ашиглаж, галаа буруу түлснээс үүдэлтэй гэх элгийн юм яриад зогсож байсан цаг саяхан.Үүний дараахан дорвитой арга хэмжээ авч байгаа нэрийдлээр төсвийн мөнгөнөөс хэдэн тэрбум төгрөг гаргуулж галладаг айл бүрт утаа мэдрэгч гэх бага оврын төхөөрөмж байршуулсан. Тухайн үед нэр бүхий дарга нар ард иргэдийг угаартах эрсдлээс сэргийлэх, угаарын хийг хянаж байх бүрэн боломжтой төхөөрөмж гээд л “шахааны бизнес”-ээ ам хуурайгүй магтаж, сурталчилж байсан.

Гэвч  дээрх хэргийн тухайд утаа мэдрэгчээ тухайн айл байршуулж амжаагүй байсан гэх. Энэ  нь Налайх дүүрэгт  утаа мэдрэгч төхөөрөмжийг тарааж өгөх явц хангалтгүй, удаашралтай байгаагийн тод илрэл. Харин үүнийгээ дүүргийн удирдах албаныхан тендер, хил гаальтай холбон булзайруулж, бурууг өөрсдөөсөө холдуулахыг оролдож байгаа юм.

800 орчим сая төгрөгийн угаарын хий мэдрэгчийг Налайхын 7628 айлд суурилуулсан гэв

Засгийн газрын 313 дугаар тогтоолын дагуу өнгөрсөн наймдугаар сард Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр хамруулсан байдаг. Энэ хүрээнд өнгөрсөн есдүгээр сарын 15-наас  тус дүүргийн айл өрхүүд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн байна.

Харин энэ үйл явцын дараа утаа мэдрэгч төхөөрөмжийн тендерийн үйл явц өрнөжээ. Дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалагийн тайлбарлаж буйгаар хуулиндаа тендер сонгон шалгаруулалт нэг сар үргэлжлэх ёстой байдаг аж. Улмаар тендерт шалгарсан компани БНХАУ-аас бараа бүтээгдэхүүнээ оруулж ирэх гэж цаг алдсан. Яг ийм байдлаас болж айл бүрт утаа мэдрэгчээ байршуулж чадаагүй гэх хариултыг бидэнд өгч байлаа.

Өдгөө тус дүүрэгт угаарийн хийн мэдрэгч байршуулах шаардлагатай буюу гэр хорооллын галладаг  8600 орчим айл өрх байдаг. Эдгээрээс өнөөдрийн байдлаар дөнгөж 2000 айлд л утаа мэдрэгч байршуулж  чаджээ. Үлдсэн 3000 айлд тун удахгүй тараагдана гэж байгаа ч аль хэр хугацааны дараа айл бүр “ажилладаг, ажилладаггүй” утаа мэдрэгчээ байршуулж чадах нь  тодорхойгүй байгаа юм.

Дээрх тоон мэдээллийг бидэнд Налайх дүүргин Засаг даргын орлогч С.Тунгалаг өгсөн. Харин Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Алтанзул Налайх дүүргийн 7628 айл өрхүүдэд угаарын хийн мэдрэгчийг суурилуулж буй. Энэ нь угаарын хийн хордлогоос иргэдийг шууд хамгаална. Хяналтын системийг бид өнгөрсөн жил бүрэн ажиллагаанд оруулсан. Тухайн цэг дээрх нэг айлд угаарын хийн мэдрэгч дугарвал албаныхан утсаар холбогдож, дуудлагын дагуу ажиллах юм. Хяналтын төвд том дэлгэцэн дээр угаарын хийн мэдрэгч суурилуулсан айл өрхүүдийг хянаж байгаа.

Налайхын айл өрхүүдэд монгол инженерүүдийн бүтээсэн жижигхэн дөрвөлжин хэлбэртэй угаарын хий мэдрэгчийг суурилуулж байгаа. Энэ жил 7628 айлд 800 орчим сая төгрөгийн угаарын хий мэдрэгчийг суурилуулсан” гэдэг зөрүүтэй мэдээллийг энэ сарын 08-нд нэр бүхий сайтад өгчээ.

Эх сурвалж: Хэрэг гарах өдөр Налайхын Засаг ноён албан өрөөндөө байгаагүй

Хамгийн аймшигтай нь эл хэрэг гарсны дараа НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, сургалт судалгааны албанаас  “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу аравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Шуурхай штаб ажиллаж байгаа. “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төвийн байранд албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт 33, Чингэлтэй дүүрэгт 14, Баянзүрх дүүрэгт 22, Сүхбаатар дүүрэгт 32, Баянгол дүүрэгт 10, Хан-Уул дүүрэгт 9, Налайх дүүрэгт 24, нийт 144 засвар, үйлчилгээтэй холбоотой дуудлага ирээд байна. Харин угаарын хийн хордлогын дуудлага, мэдээ ирээгүй” гэж мэдээлсэн байдаг.

Энэхүү мэдээллийг аравдугаар сарын 26-нд өгсөн. Харин дээрх хүний амь нас эрсдсэн хэрэг аравдугаар сарын 10-ны өдөр болсон.

Түүнчлэн, Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг хэргийг аравдугаар сарын 13-нд гарсан гэж байгаа нь хоорондоо огт холбогдож өгөхгүй байгаа юм.

Ямартаа ч Хотын даргаас үүрэг өгөөд, шуурхай штаб ажиллаж байгаа өдрүүдэд нь энэхүү угаартсан хэрэг гарсан байдаг.

Манай сурвалжилах багийг Налайх дүүргийн ЗДТГ-ын байранд очиход Засаг даргын орлогч С.Тунгалаг уулзаж, хэрэг явдлын талаарх мэдээллийг он сарын зөрүүтэй, зарим тоон мэдээллийг учир дутагдалтай ийнхүү өгсөн. Харин Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар ажлын өрөөндөө байсангүй.

Ташрамд хэлэхэд, тухайн угаарийн хийнд хордож амиа алдсан хэрэг гарах өдөр ч Налайхын Засаг даргын албан өрөө эзэнгүй байсан гэж эх сурвалж мэдээлсэн. Учир нь өмнөх өдөр нь баяр, тэмдэглэлт арга хэмжээнд уригдаад завгүй явсан гэх.  Гэвч орлогч дарга С.Тунгалаг нь Ч.Раднаабазар дарга тухайн өдөр ажлаа хийгээд явж байсан хэмээн хир халдаасангүй.

Ийнхүү бид угаарийн хийнд хордож харамсалтайгаар амиа алдсан өвөө, ач хүүгийн хэргийн мөрөөр явахад угаарийн хийн төхөөрөмжөөр айл бүрээ хангаж амжаагүй байгаа нэг дүүрэг, ажлын байрандаа тогтож суудаггүй нэг даргын хаалга л мөргөх шив. Хатуухан хэлэхэд, үхсэний хохь болиод л өнгөрдөг нэг жишиг.

Эл хэрэгтэй холбоотой сурвалжилга нэвтрүүлгийг ТУН УДАХГҮЙ хүргэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх