“Нүүрсний хулгайн асуудлыг ил, тод байдлаар зогсооно”
2022.11.08 •
1м унших
"Эрдэнэс Тавантолгой"(ЭТТ) ХК-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр өндөр үнээр нүүрс дамлан зарж буй асуудлын талаарх сэтгүүлчийн асуултад Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат "Нүүрсний хулгайн асуудалд нэг л зарчим барьж байгаа. Мэдээлэл хаалттай байх тусам хүмүүст хардлага төрүүлж байна. Тиймээс уурхайгаас нүүрс ачиж, олборлон гаргаж буй бүх циклийг ил тод болгож байгаа. Улмаар үйл ажиллагааг олон нийт хянаж эхэлнэ, ямар нэгэн зөрүү үүсэхгүй" гэдэг хариултыг өглөө.