Сургууль дээрээ хордсон хүүхдүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байна гэв
2022.11.08 •
1м унших
Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуульд өнөөдөр хий алдаж, олон хүний бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн осол гарсан талаар бид мэдээлсэн.
Одоогоор эмнэлэгт хордлого авч, амьсгалын дутагдалд орж, бие нь эвгүйрхсэн 58 хүүхэд, зургаан том хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн энэ тоо нэмэгдэж байгааг Дархан-Уул аймгаас мэдээллээ.
Харин ямар шалтгаанаар хий алдагдсан нь тодорхойгүй байгаа бөгөөд тухайн хэрэг дээр онцгой, цагдаа, тагнуулынхан ажиллаж байгаа юм.