САНАЛ АСУУЛГА: Нэгдүгээр сарын 1-нээс авто зогсоол ашигласны төлбөрийг нэмэх нь зөв үү?
2022.11.08 •
1м унших
Авто замын тухай хуульд зааснаар нийслэлийн авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг НИТХ батлах, төлбөр авах үйл ажиллагааны журмыг Нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлэх эрх зүйн зохицуулалттай.
Авто зогсоолын төлбөрийг 10 гаруй жилийн өмнөх тогтоосон үнэлгээгээр авч, замын сангийн орлогыг бүрдүүлж байгаа бөгөөд инфляцтай уялдуулж үнэ тарифыг шинэчлэн тогтоох шаардлага гарчээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зогсоол ашигласны төлбөрийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэх хэмжээ
Уг тогтоолын төсөлд иргэдээс https://ulaanbaatar.mn/votes холбоосоор санал авч байна. Тус тогтоолын төсөлд нэмэлт санал өгөх бол ulaanbaatartrafficproject@gmail.com цахим хаяг руу илгээх боломжтой.