CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-05-19 • 1м унших

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2021 онд нэмэлт өөрчлөлт орсноор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг 05 болон 09 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гаригт тэмдэглэх болсон билээ.

2022 онд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатайгаар 05 дугаар сарын 20-22, 09 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд тус тус улс орон даяар зохион байгуулах гэж байна. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний нээлтийн ёслол 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагт Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын талбайд, 21 аймагт аймгийн төв талбайд нэгэн зэрэг эхлэх бөгөөд үндэсний бичиг соёл, номыг сурталчлах, ном хэвлэлийн салбарынхны хамтын ажиллагааг дэмжих, бүх нийтийн уншлагыг дэмжих соёлын олон талт арга хэмжээг 3 өдрийн турш зохион байгуулах болно.

Анх 1950 оноос “Хуучин номын худалдаа”, 1955 оноос “Хүүхдийн номын зах”, 1990 оноос ”Номын баяр”, “Номын үзэсгэлэн’, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр”, 2022 оноос Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” хэмээн өргөжин хүрээгээ тэлж номыг бүтээдэг, дээдлэн хүндэлдэг, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг БАЯР болж байна. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, аймаг, нийслэлийн нийтийн номын сан, “Номын соёлт ертөнц” ТББ, Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн холбоо, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо зэрэг ном хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, ном сонирхогч, ном бүтээгч, борлуулагч, уншигч олон оролцоно.

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор, Соёлын яамнаас зохион байгуулж буй “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээнд монголын нийт ард иргэд, хүүхэд багачууд, оюутан залуус, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчид, байгууллага, хамт олныг өргөнөөр оролцож “Хүүхдийн номын хүрээ, “Үндэсний бичиг соёл, номын хүрээ”, “Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн хүрээ”-гээр зочилж, хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газар, зохиолчид, хувиараа ном цуглуулагчдын номын худалдаа, төрөлжсөн номын үзэсгэлэн, хүүхдэд зориулсан соёлын арга хэмжээ, үлгэрийн баатруудын парад, соёлын байгууллага, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн танилцуулга, эрдэмтэн мэргэд, зохиолчдын уулзалт, урлагийн тоглолт зэрэг 20 гаруй хөтөлбөртэй танилцахыг урьж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
9 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
9 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
9 цагийн өмнө • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
11 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
11 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
11 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Гадаад мэдээ
Иран цөмийн зэвсэгт ашиглах ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй гэлээ
2026-02-28 • 1м унших
Шууд
Мазаалай баавгайг хамгаалах өдөр
2026-02-28 • 1м унших
Шууд
“Музейн нээлттэй өдрүүд 2026” болно
2026-02-28 • 1м унших
Шууд
"Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлалаа
2026-02-28 • 1м унших
Улс төр
МАН УНАЖ БАЙГАА РЕЙТИНГЭЭ ТОГТВОРЖУУЛЖ ӨСӨЛТИЙН МӨЧЛӨГТ ОРУУЛАХ АЯНД МОРЬДОВ
2026-02-27 • 1м унших
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР:МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно
2026-02-27 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛ:эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхэллээ
2026-02-27 • 1м унших
Шууд
Э.Билгүүнийг буруутайд тооцлоо
2026-02-27 • 1м унших
Гадаад мэдээ
Ким Жон Ун: АНУ-ын хандлагаас хоёр улсын харилцааны ирээдүй шууд хамаарна
2026-02-27 • 1м унших
Шууд
14 захыг хотоос нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө
2026-02-27 • 1м унших
Улс төр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯАМ БАЙГУУЛЖ, ЭРХИЙГ НАРА М.НАРАНТУЯА ГИШҮҮНД ӨГЬЕ
2026-02-26 • 1м унших
Шууд
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон түүнийг дүүг залилангйин хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлууллаа
2026-02-26 • 1м унших
Шууд
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
2026-02-26 • 1м унших
Шууд
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Ирэх сарын нэгнээс Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглан түлшээ худалдаж аваарай
2026-02-26 • 1м унших
Шууд
Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь
2026-02-25 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёль давж заалджээ
2026-02-25 • 1м унших
Эдийн засаг
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгалаа
2026-02-25 • 1м унших
Шууд
“Цагаан алт” хөдөлгөөн, “Атар-4” аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо
2026-02-25 • 1м унших
Шууд
Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-02-25 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх