Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй ЭМСХХ-5 төсөл 2013-2021 онд нийслэл, орон нутагт хэрэгжсэн. Бүр тодруулал, 2013 оны зургаадугаар сард Монгол Улсын Засгийн газар АХБ-ны хооронд хийсэн гэрээний дагуу 38 сая ам.долларын санхүүжилттэй энэ төсөл хэрэгжсэн байдаг.
Мөн төслийг яам, төрийн байгууллагуудын төлөөллүүд удирдаж явуулах үүрэгтэй юм.
Тэгвэл ЭМЯ-ний төлөөлөл болох А.Мөнхтайван нь эрүүл мэндийн салбарын хөгжил, 4, 5 гэх энэхүү хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байхдаа бусдыг хясан боогдуулах замаар 264 сая төгрөгийн хахууль авчээ.
Эх сурвалжийн мэдээллээр, хахууль өгсөн хүн нь “Сетунари” ХХК-ийн захирал Д.Энхтуяа аж. Эл хэрэг 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр үйлдэгджээ. Өдгөө хэргийг АТГ-т шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлж байгаа аж.
“Сетунари” ХХК нь С.Ламбааг 2016 онд яамандаа дахин ирэх үеэс эхлээд ЭМСХХ-5 төслийн гол түнш болж эхэлсэн гэдэг. Тэр үед А.Мөнхтайван нь энэхүү төслийн зохицуулагчаар томилогдож байсан.
Хахууль өгсөн гэх “Сетунари” ХХК-ийн эрүүл мэндийн салбараас хэрхэн, яаж мөнгө босгодог талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...