Худалдаа хөгжлийн банкны удирдах албан тушаалтан “Б”, “Г” нар нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож 2,333,121,865 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг АТГ-т шалгаж дуусчээ. Ингэснээр хэрэг шүүхэд шилжих саналтайгаар прокурорт хүргэгдэж байгаа юм.
Худалдаа хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой цөөнгүй хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа.
Дээрх хэргийг тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны Хуулийн газрын захирал Т.Батжаргал, тус банкны Байгууллагын банкны захирал Г.Ганцэцэг нар нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Худалдаа хөгжлийн банк түүний хувьцаа эзэмшигч нарт давуу байдал бий болгожээ. Ингэхдээ “Цемент шохой” ХК-нд 2.3 тэрбум төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байна. Тэгвэл эл хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
ХХБ-ны Хуулийн газрын захирал Т.Батжаргалын хувьд 2021 онд “Шилдэг банкир” шагналыг хүртэж байжээ.ъ