CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-11-07 • 1м унших

 УИХ-ын гишүүн С.Одонтуяа  шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж, дарамталж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг талаарх маш ноцтой мэдээллийг өнгөрсөн сарын 31-нд өгсөн.

Тодруулбал, “НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг аравдугаар сарын 3-14-ний өдрүүдэд Монголд айлчилсан. Энэ ажлын хэсгийн дүгнэлт ичмээр байсан. Монголд хүний эрх, эрх чөлөө гэж байна уу гэдэг ноцтой дүгнэлтийг гаргасан. Бид үүнийг зүгээр орхиж болохгүй” хэмээгээд дүгнэлтийг танилцуулсан юм.

  1. Ажлын хэсгийн дүгнэлтэд шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих явдал хэвийн үзэгдэл болсон байна гэсэн. Хуульч байлцуулахгүйгээр байцаалт авдаг байдал хэвшмэл болж, хүний эрхийг хамгаалагчдын хууль ёсны ажилд саад учруулах, тайван замаар эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлагдаж байна гэдэг дүгнэлтийг хэлсэн. Нэг тоо хэлэхэд, 2020 онд нийт баривчлах ажиллагааны 99.3 хувь, 2021 онд 98.3 хувь нь ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хийсэн байна гэж шинжээчид дүгнэсэн.
  2. Мөн мөрдөн байцаагч, прокурор нар хэргийн тоогоор өрсөлдөж, сар бүрийн эцэст ялагчийг тодруулж, урамшуулдаг практик тогтсон байна гэсэн. Цар тахлын үед бүх арга хэмжээг хориглож, хүний эрх эрх чөлөөнд халдсан гэдгийг шинжээчид онцолсон.

Тэгвэл өнөөдөр УЕПГ-ын Бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Д.Булганцэцэг түүний мэдээлсэн дүгнэлт мэдээллийг эсрэг байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал “Шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагааг тухайн сэжигтнийг гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь барьсан, гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан, хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэл зэргээс нь гэмт хэргийн ул мөр илэрсэн зэрэг хойшлуулшгүй тохиолдолд авч хэрэгжүүлдэг. Гэхдээ сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагаа прокурорын хяналт дор явагддаг” хэмээгээд зарим тоо баримтыг онцолсон юм.

  1. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн шийдвэрийг прокурор шүүхэд шуурхай хүргүүлж, шүүх 24 цагийн дотор шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалттай. Тэгэхээр Монгол Улс хүний эрхийг зөрчиж, иргэдээ хуулиас гадуур, дур зоргоороо баривчилж байгаа мэтээр ойлгож болохгүй. НҮБ-ын Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдагдсан асуудал нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд заасны дагуу, прокурорын хяналттай хийгдсэн ажиллагаа. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа сүүлийн жилүүдэд харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа. Тухайлбал, 2018 онд 1097, 2019 онд 1169 сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж байсан бол 2020 онд 798, 2021 онд 809  сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байна.
  2. Өнгөрсөн 2021 онд баривчлагдсан 809 сэжигтний 14.3 хувийг “гэмт хэрэг үйлдэж байх үед болон үйлдсэн дор нь барьсан”, 9.4 хувийг "тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн”, 29.0 хувийг “гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан”, 47.3 хувийг нь “хойшлуулшгүй тохиолдолд” тус тус баривчилсан байна. Ажлын хэсгийн зүгээс орчуулгын алдаа, хууль тогтоомжийн ялгаатай байдал зэргээс шалтгаалж манай улсын хуулинд сэжигтнийг баривчлах бүх үйл ажиллагааг заавал шүүхийн зөвшөөрлөөр явуулдаг гэсэн зөрүүтэй ойлголтоор мэдээлэл өгсөн байж магадгүй гэж үзэж байгаа. 2021 онд шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нийт сэжигтний 71.3 хувийг ажлын өдөр, 28.6 хувийг амралтын өдрүүдэд баривчилсан бол 3.9 хувийг нь Баасан гарагт, 1.1 хувийг бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдэд баривчилсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх