CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-11-07 • 1м унших

НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн төлөөлөгчид Монгол Улсад шүүхийн шийдвэргүйгээр баривчлах асуудал маш өндөр хувьтай байгаад шүүмжлэлтэй хандсан. Тодруулбал, 2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувь нь, 2021 онд 98.3 нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн байна гэсэн. Тэгвэл тухайн тоо баримт хэр үндэслэлтэй болох, шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагааг хуульд хэрхэн зохицуулсан байдаг талаар УЕПГ-ын Бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Д.Булганцэцэгээс тодрууллаа.

- Ярилцлагаа шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагаа гэж юу болох, Монгол Улсын хууль тогтоомжид энэ талаар хэрхэн зохицуулсан байдаг талаар эхлэх нь зүйтэй байх?

- Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийн суурь зарчмын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг.

Хүнийг баривчилна гэдэг бол халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдаж, эрх чөлөөг нь хязгаарлаж байгаа ажиллагаа учраас хуульд заасан гарцаагүй тохиолдолд л хийгдэх ёстой. Тийм ч учраас энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нарийн журамлан заасан байдаг.

Манай улсын хувьд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлах хоёр төрлийн хуулийн зохицуулалттай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах ажиллагааг зохицуулсан бол 31.5 дугаар зүйлд мөрдөгч сэжигтнийг баривчлах ажиллагааг шүүхийн зөвшөөрөлгүйгээр явуулж болохоор хуульчилсан.

Дээрх хоёр төрлийн баривчлах ажиллагаа нь сэжигтнийг баривчлах үндэслэл, шаардлага үүссэн нөхцөл байдал, тохиолдлоос хамааран авч хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалт.  Жишээлбэл, шүүхийн зөвшөөрлөөр баривчлах ажиллагааг тухайн сэжигтнийг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, оргон зайлсан, дахин гэмт хэрэг үйлдэх, нотлох баримтыг устгах, өөрчлөх, гэрч хохирогчийг дарамтлах, сүрдүүлэх, амь нас, эрүүл мэндэд нь халдах зэрэг үндэслэл гарсан тохиолдолд явуулдаг.

Харин  шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагааг тухайн сэжигтнийг гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь барьсан, гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан, хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэл зэргээс нь гэмт хэргийн ул мөр илэрсэн зэрэг хойшлуулшгүй тохиолдолд авч хэрэгжүүлдэг.

Гэхдээ сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагаа прокурорын хяналт дор явагддаг.

Хүний эрх, эрх чөлөөг хангаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор Улсын ерөнхий прокурорын тушаалаар “Жижүүрийн прокурор ажиллуулах журам”-ыг баталсан. Энэ журмын дагуу сэжигтнийг хойшлуулшгүй тохиолдолд баривчлах ажиллагаанд прокурор хяналт тавин ажиллаж байгаа.

Жижүүрийн прокурор сэжигтнийг баривчилсан мөрдөгчийн тогтоол, холбогдох баримт, материалыг хянаж, хуульд заасан үндэслэл байгаа эсэхтэй танилцан, үндэслэлгүй бол суллах арга хэмжээг даруй авдаг.

Түүнчлэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн шийдвэрийг прокурор шүүхэд шуурхай хүргүүлж, шүүх 24 цагийн дотор шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалттай.

Тэгэхээр Монгол Улс хүний эрхийг зөрчиж, иргэдээ хуулиас гадуур, дур зоргоороо баривчилж байгаа мэтээр ойлгож болохгүй.

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдсан, тодорхой үндэслэл, журмын дагуу хийгддэг ажиллагаа.

- Ажлын хэсгийн дүгнэлтэд Монгол Улсад 2021 онд баривчлах ажиллагааны 98.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн талаар дурдсан байсан. Тэгэхээр энэ нь хуульд заасны дагуу хийгдсэн ажиллагаа гэж ойлгож болох уу, энэ талаар тодруулбал?

- Тэгж ойлгож болно. НҮБ-ын Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдагдсан асуудал нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд заасны дагуу, прокурорын хяналттай хийгдсэн ажиллагаа.

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа сүүлийн жилүүдэд харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа. Тухайлбал, 2018 онд 1097, 2019 онд 1169 сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж байсан бол 2020 онд 798, 2021 онд 809  сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байна.

Өнгөрсөн 2021 онд баривчлагдсан 809 сэжигтний 14.3 хувийг “гэмт хэрэг үйлдэж байх үед болон үйлдсэн дор нь барьсан”, 9.4 хувийг "тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн”, 29.0 хувийг “гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан”, 47.3 хувийг нь “хойшлуулшгүй тохиолдолд” тус тус баривчилсан байна.

Ажлын хэсгийн зүгээс орчуулгын алдаа, хууль тогтоомжийн ялгаатай байдал зэргээс шалтгаалж манай улсын хуулинд сэжигтнийг баривчлах бүх үйл ажиллагааг заавал шүүхийн зөвшөөрлөөр явуулдаг гэсэн зөрүүтэй ойлголтоор мэдээлэл өгсөн байж магадгүй гэж үзэж байгаа.

- 2021 онд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан сэжигтнүүд ямар төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс байна вэ? Жагсаал цуглаан хийсэн, үзэл бодлоо илэрхийлсэн гэж баривчлагдсан хүн байгаа юу?

Холбогдсон гэмт хэргийн тухайд, 46.8 хувь нь Өмчлөх эрхийн эсрэг, 20.3 хувь нь Хүний амьд явах эрхийн эсрэг, 12.1 хувь нь Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, 7.3 хувь нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдэд, 5.2 хувь нь Авлигын гэмт хэрэгт, 2.7 хувь нь Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тус тус холбогдсон хүмүүс байна.

Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт заасан Галт зэвсэг хууль бусаар бэлтгэх, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргүүд багтдаг.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгууллагын тухайд, 5.6 хувийг нь Авлигатай тэмцэх газар, 0.9 хувийг нь Тагнуулын байгууллагын мөрдөгч нараас баривчилсан бол 93.6 хувь нь Цагдаагийн байгууллагаас баривчлагдсан сэжигтнүүд байна.

Сэжигтнийг үндэслэлгүйгээр баривчилсан тохиолдол гарсан уу, ер нь хүнийг ямар хугацаагаар баривчилж болно гэж хуульд заасан байдаг вэ? Баривчилсан цаг, хугацааны хувьд ямар байна вэ? 

- Хууль бусаар баривчлагдсан сэжигтнийг прокурор даруй суллах үүрэгтэй. Мөн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан сэжигтнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт байхгүй, гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь барина гэдгийг зөрчиж баривчилсан бол шүүхээс суллах шийдвэрийг гаргадаг.

Түүнчлэн баривчилснаас хойш 48 цаг дуусаж, сэжиглэгдэж байгаа хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр, цагдан хорих шүүхийн шийдвэр ирээгүй бол баривчлах байрны дарга мөрдөгч, прокурор, шүүгчид мэдэгдэж, түүнийг суллах ёстой.

Улсын ерөнхий прокурорын газраас 2022 оны 3 сард сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөө хангагдаж байгаа эсэхийг шалгаж, холбогдох арга хэмжээг авсан. Шалгалтаар 2021 онд шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нийт сэжигтний 41.3 хувийг 24 цаг, 56.6 хувийг 48 цаг хүртэл хугацаагаар баривчилсан байсан бөгөөд хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдол гараагүй.

- Иргэдийн дунд мөрдөх байгууллагууд баасан гарагт баривчлах ажиллагааг их явуулдаг гэсэн хардлага байдаг. Энэ талаар?

- 2021 онд шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нийт сэжигтний 71.3 хувийг ажлын өдөр, 28.6 хувийг амралтын өдрүүдэд баривчилсан бол 3.9 хувийг нь Баасан гарагт, 1.1 хувийг бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдэд баривчилсан байна.

Тухайн хэргийн онцлог, үүссэн нөхцөл байдлаас хамаарч өөр өөр үндэслэлээр сэжигтнийг баривчлах ажиллагаа явагдаж байгаа. Мөн гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг ямар нэгэн байдлаар хойшлуулж, цаг хугацаа алдаж болохгүй тохиолдлууд гардаг учраас энэ асуудлуудыг хуулинд зохицуулсан байдаг. Үүний нэг нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа юм.

- Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагааг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл гардаг уу? Энэ хуулийн зохицуулалт нь хүний эрхийг хамгаалах олон улсын хууль тогтоомжтой хэр нийцэж байгаа вэ?

Дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллахад тулгардаг хүндрэлтэй асуудлууд бий. Тухайлбал, жижүүрийн шүүгчтэй холбоотой асуудал байна. 2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш жижүүрийн шүүгч ажиллаагүй, энэ асуудал одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Хуулийг нэг мөр хэрэгжүүлж, хүний эрхийг хангах үүднээс нэн түрүүнд жижүүрийг шүүгчийг ажиллуулах шаардлагатай байгаа.

Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хэн ч дур зоргоороо, хууль бусаар халдах боломжгүй. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааг прокурорын хяналттай явуулахаар хуульчилсан нь хүний эрхийг хангаж, хамгаалж байгаа нэг хэлбэр гэж харж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
19 минутын өмнө • 1м унших
Шууд
Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
2026-02-16 • 1м унших
Шууд
Ц.Элбэгдорж: НҮБ-ын хурлын үеэр албаны хэдэн үг л сольсон
2026-02-16 • 1м унших
Улс төр
Хил орчмын газрыг ашиглуулах шийдвэрийг цуцалсантай холбогдуулан ХХЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөв
2026-02-16 • 1м унших
Улс төр
ХОТЫН ДАРГЫН ХУЛХИ ЗӨВЛӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ, ТӨСВӨӨС АВСАН ТӨГРӨГ БҮРИЙГ ТӨЛҮҮЛЬЕ, НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ
2026-02-16 • 1м унших
Шууд
МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэн Ардын багш цол хүртлээ
2026-02-16 • 1м унших
Шууд
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1639 дуудлага иржээ
2026-02-16 • 1м унших
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
2026-02-15 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2026-02-15 • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026-02-15 • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
2026-02-15 • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
2026-02-15 • 1м унших
Танд хэрэгтэй
УБ-Москва чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ
2026-02-15 • 1м унших
Шууд
"Монгол Улсын түүх 30 боть" бүтээх ажилд 150 гаруй түүхч эрдэмтэд оролцож байна
2026-02-15 • 1м унших
Гадаад мэдээ
Олимпын хамгийн залуу аварга
2026-02-15 • 1м унших
Шууд
Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ
2026-02-14 • 1м унших
Эдийн засаг
СЗХ: Өр, орлогын харьцааг харгалзахгүй лизингийн үйлчилгээ үзүүлбэл хариуцлага тооцно
2026-02-14 • 1м унших
Шууд
Хашаагаа нээе
2026-02-14 • 1м унших
Шууд
"Улаан ном" шинэчлэгдлээ
2026-02-14 • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026-02-13 • 1м унших
Шууд
ДАРХАН ХОТОД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИНА
2026-02-13 • 1м унших
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
2026-02-13 • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13 • 1м унших
Шууд
Э.Ариунтунгалаг 111 тамирчнаас 83 дугаар байрт шалгарав
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
3700 км замыг туулсан лам нар Вашингтонд ирэв
2026-02-13 • 1м унших
Эдийн засаг
"Оюу Толгой" төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
2026-02-13 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сургуулийн захирал эмэгтэй ахлах ангийн хөвгүүдийг хүчирхийлдэг үү?
2026-02-13 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх