Дэд сайд Б.Болор-Эрдэнийг “огцруул” гэж олон нийт бухимдаж байна
2022.11.07 •
1м унших
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Олон улсын хуралдаанд оролцож байхдаа "Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан" гэж хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж эхэллээ.
Түүний хэлсэн энэ үг сошиал орчинд олон нийтийн эгдүүцлийг хүргээд зогсохгүй МАН-ын гишүүд Б.Болор-Эрдэнийн хэлсэн үгийг хүчтэйгээр шүүмжилж эхэлсэн байгаа нь харагдаж байна.
Буруу үг хэл ашиглаж ёсзүйгүй үйлдэл гаргасан гэж яамны сайдаа хүртэл огцруулсан МАН энэ удаад ямар хариу үйлдэл гаргахыг ажиглаж суугаа хүмүүс ч цөөнгүй байна.