С.Бямбацогт: Ноолуурын үнийн зөрүү баруун бүсийн малчдыг дорой амьдруулж байна
2022.05.19 •
1м унших
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Малчдын амьжиргааны гол эх үүсвэр болсон ноолуурын үнэ баруун бүсэд хамгийн хямд байна.
Байгаль цаг уурын онцлогоос үүдэлтэй энэ байдал жилийн жилд давтагддаг учраас Засгийн газар, ХХААХҮЯ баруун бүсэд ноолуурын үнийн зөрүүг багасгах талаар тусгайлсан бодлогын арга хэмжээ авах цаг нь болсон.
Төвийн болон зүүн бүсээс 2 дахин хямд буй ноолуурын үнийн зөрүү эргээд баруун бүсийн малчдын амьдралд 2 дахин бага орлого, 2 дахин доогуур дорой амьдрал, төв суурин бараадаж төвлөрөл үүсгэх, түгжрэл нэмэх нэг гол шалтгаан болж байна” хэмээгээд эл асуудлаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд ханджээ.