УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ НЭГ ЦАГИЙН ЗАВСАРЛАГА АВЛАА
2022.11.04 •
1м унших
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойшхи хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлаарх мэдээллийг гишүүд сонсож байна. Хуралдааны явцад УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авах санал гаргасан тул чуулган нэг цагийн хугацаатай засварлалаа. Тодруулбал,
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн саналыг танилцуулж, нэг цагийн завсарлага хүсч "Ард иргэдийн мэдэх эрх гэж бий. УИХ-ын тухай хуулийн 33.4-д заасан эрхийн хүрээнд мэдээллээ тараагаач ээ, мэдээллээ залруулж танилцуулахыг хүсч байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс нэг цагийн завсарлага өгөхийг хүсч байна" гэв.