Г.Амартүвшин Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй байж төрийн баталгаа ярьж байна гэв үү?
2022.11.03 •
1м унших
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Г.Амартүвшин гишүүн хүртэл Хөгжлийн Банкнаас 30 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан хэрнээ ичихгүй төрийн баталгаа гаргаж төлнө гээд сууж байна. УИХ-ын гишүүнээс татгалзаж шалгуулна гэсэн чинь яасан юм бэ? Шалгуулаарай. УИХ-д суух эрх чамд байхгүй. Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчилтэй 10 гаруй хүн оролцох эрхгүй. Иймэрхүү хүмүүс УИХ-д орж ирээд сууж байна. Улстөрчдийн авсан зээлийг төр баталгаа гаргаж төлөх тухай яриа байж болохгүй" гэлээ.