УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
2023 онд шинэ объектууд нэмэхгүй. Харин царцсан барилгуудыг барьж дуусгана гэж байгаа. Засгийн газрын нийт өрийн хэмжээ маш өндөр дүнтэй байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн өсгөх тал дээр ямар бодлого барьж, юу хийж байна вэ. Ялангуяа төрийн өмчит хувьцаат компаниудын үр ашгийг нэмэгдүүлмээр байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК дээр богино хугацаанд нүүрсний экспортын хэмжээ нэмэгдлээ. Он гарахад эндээс орж ирэх ашиг илүү нэмэгдэнэ гэсэн үг үү. Тооцоолол гаргасан уу?
Хүүхдийн мөнгийг 91 хувьд нь өгөхөөр орж ирж байгаа нь сайн хэрэг. Б.Пүрэвдорж гишүүн амаар ажил хийх биш, бодитоор ажил хиймээр байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
Гадаадын өрийн байдал, зээлжих зэрэглэлд Засгийн газраас янз бүрийн арга хэмжээ авч ажиллаж байна. Ирэх гурван жилийн стратегиэ маш зөв баталсан. Энэ жил хоёр ч удаа тодотгол хийж, төсвийн хэмнэлтийн горимд сайн ажиллаж байгаа. Төсвийн алдагдлыг бууруулж чадаж байна. Энэ жил зээлжих зэрэглэлээ тогтвортой хамгаалж чадсан.
Зээлжих зэрэглэлийг тогтвортой байлгаснаар төрийн бүтээмжийн нэг том ажил.
2019 оны түвшин буюу ковидын өмнөх байдалд нүүрсний экспорт хүрч чадлаа. Цаашдаа нүүрсний экспортлогч орон болох бүрэн боломжтой.