УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөж байна.
УИХ-ийн гишүүн Ц.Туваан: Цэргийн тэтгэвэртээ гарсан ахмадуудын асуудал байна. Төмөр замын томоохон бүтээн байгуулалтад цэргүүд маш том үүрэг гүйцэтгэсэн. Цэргүүд нэгэнтээ хөдөлмөр эрхэлж байгаа юм чинь цалинтай байх өөрсдийнх нь амьдралд хэрэгтэй юм болов уу. Цэргийн алба хаагчид цэргүүдийнхээ хоол хүнс хангамжийг хэрхэн шийдэж байгаа вэ. Төсөв дээр тодорхой нэмэгдэл орж ирж байгаа юу?
Бригадын генерал С.Ганбямба: Тэтгэвэрт гарсан ахмадууд Зэвсэгт хүчинд нэлээдгүй байдаг. Ахмадын хорооны харьяалал нь тодорхой бус байх тохиолдлууд бий. Тиймээс эхний ээлжинд харьяаллыг нь тодорхой болгоно. Сүүлийн жилүүдэд улс орны стратегийн бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчнийхэн оролцож байгаа. Цаашдаа бүтээн байгуулалтын ажилд төр засгаас өгсөн үүргийн дагуу оролцоно.
Цэргийн алба хаагчдын хоол хүнс, хувцасны хангамж хүнд байгаа. Төсвөөс автоматаар хасагдаж батлагдаж байна. Цаашдаа зэвсэгт хүчний төсөв, цэргийн алба хаагчдынхаа нөхцлийг дээшлүүлж ажиллахыг хичээнэ.
чи ч шийдчихдэг юм биш. Зүгээр цэрэг, офицер ахлагч нараа цөөл. Цэргээсээ бараг олон хурандаа генералтай болоод бгаагаа мэдэж бна уу.