Ирэх сарын 8-наас өмнө галт зэвсгээ тооллогод хамруулаагүй иргэн торгууль төлнө
2022.11.03 •
1м унших
Галт зэвсгийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ.
Тодруулбал, "Зэвсэг-2022" нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тухайн тогтоосон хугацаанд жил бүр иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшлийн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг гэрчилгээний хамт харьяа дүүрэг дэх цагдаагийн байгууллагад бүртгүүлэх ёстой юм.
Хэрэв тооллогод хамруулаагүй тохиолдолд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах аж.
Зөрчлийн тухай хуулийн 5.6-д зааснаар, Галт зэвсэг авч явах, эсхүл тээвэрлэх журам зөрчсөн, эсхүл хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол хүнийг 40,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 400,000 төгрөгөөр торгоно гэжээ.