CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-11-02 • 1м унших

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан :

Тэрбээр “Нийт 21 асуудал хэлэлцэж цаг үеийн шинжтэй тодорхой шийдлүүд хийгээд бодлогын шийдвэрүүдийг гаргасан байгаа. 

ХУРААН ТӨВЛӨРҮҮЛСЭН АВТОМАШИНЫГ ОНЦГОЙ, ЭМНЭЛЭГ, ЦАГДАА, ГААЛЬ, ХИЛ ХАМГААЛАХАД ТАРААЖ ӨГНӨ

Нэгдүгээрт,  Засгийн газрын авто баазын шинэчлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл өгье.

Засгийн газрын 2022 оны 204 дүгээр тогтоолоор “Засгийн газрын авто бааз” улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулах, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох арга хэмжээ авч ажиллах чиглэл өгсөн. 

Энэ дагуу Засгийн газраас гарсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажлаад “Засгийн газрын авто бааз” улсын төсөвт үйлдвэрийн газрын үндсэн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулж , Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгож өөрчиллөө. Энэ газар нь  164 авто тээврийн хэрэгсэл, 210 орчим ажилтан албан хаагчидтай байсан. Жилдээ улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй үйл ажиллагаа явуулдаг байсныг  100 автомашин, 105 ажилтан албан хаагчтай, аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаагаа явуулдаг, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгон өөрчилж шийдвэрлэлээ.

Засгийн газрын авто бааз нь Төрийн хяналтын хуулийн дагуу авто машины дуудлагын үйлчилгээгээр үйлчилгээ үзүүлнэ. Орон нутаг дахь Засгийн газрын томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцна.  Мөн авто баазыг олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн менежментээр үйл ажиллагаагаа явуулах үүрэг чиглэлийг Засгийн газраас өгч ажиллаж байна. 

Төсвөөс авто машинд зориулж гарч байсан урсгал зардлыг 90 орчим хувьтайгаар хэмнэх боломжийг бүрдүүлж байна

Монгол Улсын Их хурлаас батлагдсан Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилт үүгээр дуусахгүй.  Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтай алба хаагчдыг албан хэрэгцээндээ авто машин хэрэглэхийг хориглосон. Ингэснээр Засгийн газар авто машин, урсгал зардалд зориулагддаг байсан төсвийг хэмнэж  чадсан. Хоёрдугаарт, зайлшгүй шаардлагатай автомашин унах албан тушаалтанд Улаанбаатарт  төрийн авто баазаас болон хувийн хэвшлийн дуудлагын такси үйлчилгээг авч хэрэглэх боломжийг нээж өгч байгаа.

Нэг ёсондоо, яамны газрын дарга сардаа автомашин хэрэглэсэн үндсэн дээр жолооч болон шатахуун бусад урсгал зардалд зориулж сар тутамдаа 2 сая орчим төгрөгийн зардал гаргадаг байсан бол энэхүү хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж чадсанаараа цаашдаа нэг албан тушаалтан зайлшгүй тохиолдолд сардаа 100-200 мянган төгрөгийн лимитийг дуудлагын авто машинд хэрэглэх эрхтэй болж өөрчлөгдөж байгаа.

Ингэснээр бид төсвөөс авто машинд зориулж гарч байсан урсгал зардлыг 90 орчим хувьтайгаар хэмнэх боломжийг бүрдүүлж байна. 

Төсвийн хэмнэлтийн хуулиар нийт 250 автомашиныг  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хураан төвлөрүүлсэн. Ойрын хугацаанд дахин ийм тооны автомашин хурааж, шаардлагатай газар нь хэрэгцээнд нь зориулж тарааж өгнө. Товчхондоо, 509 автомашиныг хураан төвлөрүүлнэ. Хэмнэлтийн хуулийн 6/5-д заасны дагуу автомашин хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмнэлэг, онцгой, цагдаа, хил хамгаалах, гааль гэсэн байгууллагуудын хэрэгцээнд зориулж тарааж өгнө. 

Тодорхой төрийн байгууллагууд авч ашиглах боломжгүй элэгдэл хорогдол нь байх ёстой хэмжээндээ хүрсэн байгаа автомашинуудыг дуудлага худалдаагаар зарах ажлыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан. Нийт 23 автомашиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулсан. Дуудлага худалдаанд олон аж ахуй нэгж иргэн оролцож,  370 орчим сая төгрөгт хүрсэн гэдэг мэдээллийг ирүүлсэн байна. Үлдсэн автомашиныг орон нутгийн хэрэгцээнд буюу хөдөө, сум, багт шилжүүлж өгөх ажлыг зохион байгуулна.  Шилжүүлэх ажлыг УИХ-аар оруулж, УИХ-ын тогтоол батлагдсаны үндсэн дээр процесс явагдана.

Түүнчлэн орон нутгийн өмчит байгууллагуудаас ойрын хугацаанд 1000 орчим машин татан төвлөрүүлэх ажил хийгдэнэ. Нэгдүгээрт, үзлэг оношлогоог нь хийж хэрэгцээ шаардлага хангах эсэх дээр үнэлэлт, дүгнэлт хийнэ. Тэрний дараа орон нутагт хэрэгцээтэй байгаа 700 орчим автомашиныг шилжүүлэх ажлыг дотоодод нь зохион байгуулна.

“Эрдэнэс Таван толгой”  ХК нь 16.5 их наяд төгрөгийн хөрөнгө, 3.4 тэрбум төгрөгийн өр төлбөртэй

Хоёрдугаарт,” Эрдэнэс Таван толгой”  ХК-нд тогтоосон зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Энэ оны эцэс гэхэд тус компани 500 сая долларыг татан төвлөрүүлэх үүргийг хүлээсэн. “Эрдэнэс Таван толгой”  ХК нь 16.5 их наяд төгрөгийн хөрөнгө, 3.4 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. Гэрээний урьдчилгаа гэж 2 их наяд төгрөгийг авсан байдалтай байна. Нийт 82 гэрээгээр нүүрс худалдаалан борлуулдаг. Үүнээс дөрвөн гэрээ нь оптек гэрээ байдаг. ” Эрдэнэс Таван толгой”  ХК-нд онцгой дэглэм тогтоож, гадаадын валютын урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд Боомтын сэргэлтийн үндэсний хороог өнгөрсөн долоо хоногт хуралдуулсан.

Товчхондоо, бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, уртын болон дундын, богинын тээврийн уялдаа холбоог сайжруулж нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг тавьсаны үндсэн дээр тус хороо хурлаа хийсэн. Хурлаас 10 заалт бүхий тогтоол гарч, холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл олгогдсон. Өөрөөр хэлбэл, уртын болон дундын, богинын тээвэр хоорондын уялдаа холбоог хангах, нөгөө талаасаа БНХАУ-тай холбогдож байгаа хил орчмын ариутгал халдваргүйжүүлэлтийн бүсийн үйл ажиллагаанд эрсдэл учрахгүйгээр зохион байгуулах чиглэлүүд өгөгдсөн. Энэ үүргийг Зам тээвэр, хөгжлийн сайд, УУХҮ-ийн сайд болон бусад холбогдох албан тушаалтанд албан даалгавар хэлбрээр хүргэгдэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ” Эрдэнэс Таван толгой”  ХК-иас Цагаан хад хүртэл өдөртөө 600 гаруй автомашины тээвэр хийгдэж, Цагаан хаданд буух нүүрсний хэмжээ нэмэгдэж байна.Бидний зүгээс Цагаан хаданд буусан нүүрсийг цаашаагаа хил гаргахад анхаарлаа хандуулах үүднээс БНХАУ-ын боомтын асуудал хариуцсан албан тушаалтантай яриа хэлэлцээр хийсний үндсэн дээр хил гаралтын тоо хэмжээг нэмэгдүүлэх тал дээр давхар арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Түүнчлэн, Засгийн газраас энэ оны төгсгөл гэхэд гадаад валютыг татан төвлөрүүлэх үүрэг хүлээсэн ” Эрдэнэс Таван толгой”  ХК, “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ, Монголросцветмет “ТӨҮГ , Эрдэнэс Силвер Ресурс ХХК зэрэг компаниудын валютын нөөцийг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй танилцаж шаардлагатай аж ахуй нэгжүүд дээр бодлогын дэмжлэг үзүүлж, тээвэрлэлт, олборлолт болон бусад үйл ажиллагаанд нь туслалцаа өгч ажиллахаар болж байгаа.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх