Ч.Мөнхбаярыг өнөөдөр шүүнэ
2022.05.19 •
1м унших
Тагнуулын ерөнхий газраас ажиллагаа явуулж, баривчилсан сэтгүүлч, зохиолч Ч.Мөнхбаярт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2022.05.19/ болно. Түүнд холбогдох хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэх юм.
Иргэн Ч.Мөнхбаярыг ТЕГ-аас гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх үндэслэлээр баривчилсан байдаг. Түүнийн өмгөөлөгчөөр Г.Баасан ажиллаж байгаа бөгөөд "анхан шатны шүүх Ч.Мөнхбаярт хэрэг үүсгэсэн үндэслэлийг тогтоож чадаагүй учраас нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд маргаан үүсгэсэн" гэдэг мэдээллийг өгөөд байгаа юм.