ГХЯ-ны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлж, түүний оронд Г.Амартүвшинг томилжээ
2022.11.02 •
1м унших
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар ГХЯ-ны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлж, оронд нь МОНЦАМЭ агентлагийн даргаар ажиллаж байсан Г.Амартүвшинг дэд сайдаар томилсон байна.
Г.Амартүвшин нь Нидерландын Хаант Улсын Олон улсын харилцааны Клингендалийн институт, Швейцарын Холбооны Улсын Европ судлалын үндэсний судалгааны хүрээлэнд олон улсын харилцааны чиглэлээр, Европын Холбоо, АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт хамтарсан “Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа ба зуучлал” зэрэг сэдвээр тус тус 10 гаруй мэргэшил дээшлүүлэх судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан судлаач. Аюулгүй байдал, олон улсын эрх зүй, хүний эрх болон мөргөлдөөн зохицуулалт сэдвээр мэргэшсэн