Засаг барьж буй нам дэргэдээ улстөрч бэлтгэдэг сургуультай. Энэ нь НАМЗХ. Сургуулийг удирдаж байгаа удирдагч нь өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Н.Учрал. Харин Н.Учралын “цэргүүд”-ийн амбицыг төр захиргааны байгууллагад “дөвчигнөж” байгаагаас нь харж болно.
Тодруулбал, МАН-ын дэргэдэх “SDY”-ын буюу НАМЗХ-ныхон Хангарьд ордны НИТХ-ын танхимд тэргүүлэгчдийн хурлаа хийжээ. Яалт ч үгүй нам нь төр засгийг удирдаж байгаа залуучууд ондоо байгаа биз. Нийслэл, орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд төрийн бус байгууллагын хэдэн залуучууд хурлаа хийж, амбицлаад л.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нь ийм эрх олгосон байхыг бодоход амь нэгтэй албатууд гэлтэй. Эсхүл Нийслэлийн Социал демократ Монголын залуучуудын холбооны дарга нь өөрөө НИТХ-ын төлөөлөгч болохоор ийм давуу талтай байдаг юм уу. Олон нийтэд нээллтэй танхим бол тэрнийгээ зарла л даа. Улс орны хөгжил дэвшил, урдах ажлаа чанаржуулах талаар бөөндөө цуглаад, бүлт бүлт үсэрмээр байгаа залуучууд, энүүгээр нэг байна.