УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.10.31 /12:00 цагт мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Өнгөрсөн бүлгийн хурлуудаар Монголбанкны удирдлагууд болон Үндэсний аудитын газар, Үндэсний статистикын газрын мэргэжилтнүүдийг дуудаж, мэдээлэл авлаа. Учир нь улсын төсвийг өргөн барьж хэлэлцэж байна. Эдгээр байгууллагууд тусдаа үйл ажиллагаа явуулдаг хараат бус байх ёстой. Гэвч бөөрөнхий хариулт өгч байна.
Засгаас төсвөөс гадуурх зарцуулалтыг их хийж байна. Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг болж байгааг нуун далдалж, Ирээдүйн өв сангийн мөнгийг үүнд оруулж тооцоолж байна. Бодит алдагдлын хэмжээнээс гурав дахин их байна. Энэ бүх асуултад хариулт авч чадахгүй байна. Тиймээс холбогдох байгууллагууд нь хараат бус ажиллах шаардлагыг тавьж, ажиллаж байна.
Мөн 2022 оны дөрөвдүгээр улирал болж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт хэр байна. Бодит байдлыг эрх баригчид, ард түмэн, УИХ-ын гишүүдээс асууя” гэв.