Маргаашаас УИД-ын зүүн талын автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлана
2022.05.19 •
1м унших
Нийслэлийн хэмжээнд автозамын засвар, шинэчлэлийн ажил эхлээд буй. Тухайлбал, өнгөрөгч тавдугаар сарын 13-наас Баруун Сэлбийн гудамж буюу Энхтайваны өргөн чөлөө, Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замын шинэчлэлийн ажил эхэлсэн. Энэ хүрээнд тэгшилгээний хучилт, өнгө хучилт, хашлагуудыг шинэчлэх, инженерийн шугам, сүлжээний худгийг өндөрлөх зэрэг ажлыг зургаадугаар сарын 1-нийг дуустал хийх юм.
Тэгвэл энэ Баасан гараг буюу тавдугаар сарын 20-ны 20:00 цагаас 22-ны 20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг хязгаарлан, асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг албаныхан анхаарууллаа.