Шөнийн цагаар иргэдийн автомашиныг хулгайлдаг 14-18 насны бүлэг этгээдийг илрүүлжээ
2022.10.28 •
1м унших
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шөнийн цагаар иргэдийн автомашиныг хулгайлдаг 14-18 насны бүлэг этгээдийг илрүүлжээ.
Одоогоор тухайн этгээдүүдэд мөрдөн ажиллагаа үргэлжилж байна. Иймд жолооч нарыг өөрийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гараашт байрлуулан энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.