УИХ-ын Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Чуулган УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.
Ш.Адьшаа “Өнөөдөр Төрийн сүлдэндээ монгол морио залсан Монголчуудад Баяр наадмын тухай хуулиндаа яаралтай өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Наадам зугаа цэнгэл, алдар цол, бай шагналын төлөөх үйл ажиллагаа болсонд харамсалтай байдаг. Монгол наадмын маргааныг нэг тийш болгох зарчимаа барих ёстой. Мэргэжлийн холбоодоор энэ асуудлыг шийдүүлж байгаа нь зүй бус юм. Эрлийз, монгол морь гэж сүүлийн 10 жил тэмцэлдлээ. Гэтэл эрлийз азарга гүү гишгэчихээд гишгэсэн гүүгээ хурааж чаддаггүй. Харин монгол адууны сэлдийг тайрч, яргалж байна. Ийм хууль бус зүйлд холбогдох сайд нар чих нь дүлий нүдэн балаа байж байна. Х.Нямбаатар, З.Мэндсайхан нарыг тайган болгочихоод жирэмсэн эмэгтэйчүүдийг хараад сууж бай гэвэл ямар байх вэ. Энэ бол инээдэм биш эмгэнэл ” хэмээв.