Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанид онц дэглэм тогтоож, Бүрэн эрхэт төлөөлөгч томилсон. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь өчигдөр чөлөөлсөн байдаг. Гэвч чөлөөлөгдөөгүй ажлаа хийсээр байгаа хэмээн хэвлэлийн албанаас нь мэдээллээд байна.
Түүнчлэн эх сурвалжийн мэдээллээр, "Эрдэнэт Тавантолгой" компанийн худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргалыг эрх мэдэл, албан тушаалаа ашигласан, мөн өөрийн хамаарал бүхий компанид давуу байдал олгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн хахууль авсан байж болзошгүй гэх хэргээр шалгаж эхэлжээ.
Мөрдөн шалгах явцад Б.Отгонжаргалын хамаарал бүхий этгээдийн гэрээс их хэмжээний бэлэн мөнгө илэрснийг хурааж авч, "Бенз Жи-500" тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хэмээн хэвлэлүүд онцолжээ.