Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбат "ҮБХ үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Тэргүүнээр нь би сонгогдсон. Улс орны эдийн засаг маш хүнд байна. Ирэх онд 1.3 тэрбум долларын өр төлнө. Гадаад валютын албан нөөц 2, 3 сарын хэрэгцээг хангахаар байна. Хүмүүсийн амьдрал ахуй унаж байхад төрийн, улсын мөнгө гэж алга. Татвар төлөгчдийн, хувийн хэвшлээс орж ирсэн мөнгийг УИХ захиран зарцуулах гээд сууж байна.
Бид төсвийн төслийг буцаа гэж шаардаж байгаа. Учир нь алдагдалтай төсөв өргөн баригдсан. Мөнгөний бодлогын хүү 12 хувьд очсон. Зээл гарахаа байсан. Валютын ханш хоёр өөр байна. Төсвөө сайжруулаад буцаж оруулмаар байна.
Ардчилсан намын бүлэг сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байна. Бүлгийн зургаан нөхөр Үндсэн хуулийг худалдсан" гэв.