Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсон байдаг.
Улмаар Засгийн газрын эрх бүхий төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс тавантолгой” ХК дээр ажиллахаар очсон бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь халж, тамга тэмдгийг нь хурааж авсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэвлэлийн албанаас тодруулахад, "Манай компани болон удирдлагийн багийнхан Засгийн газрын тогтоолыг дэмжиж, Ажлын хэсгийн дарга, бүрэн эрхт төлөөлөгч, гишүүдтэй бүх түвшинд хамтран ажиллаж байна. Б.Ганхуяг захирал ажлаа өгөөгүй, ажлаа хийж байна. Компанийн бүхий л үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна" гэв.
Гэхдээ Засгийн газраас шаардлагатай бол удирдлага бүтцэд нь өөрчлөлт оруулж болно гэдэг үүрэг даалгаврыг Засгийн газрын эрх бүхий төлөөлөгч Ж.Ганбатад өгөөд байгаа юм.