УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөхийг ажлаас нь чөлөөлжээ
2022.10.26 •
1м унших
Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхийг ажлаас нь чөлөөллөө. Тодруулбал, Төрийн худалдан авах ажиллагааны газар /ТХААГ/-ын даргаар Х.Улам-Өрнөх 2020 оноос хойш ажиллаж байгаа. Тэгвэл тэрбээр энэ жил урт хугацаагаар гадагшаа сургуульд суралцах болсон хэмээн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Тэрбээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Үндэсний аудитын газрын дарга асан Д.Хүрэлбаатар нарын төрсөн хүү юм.