Өмгөөлөгч Б.Баасанцогтыг батлан даалтад гаргажээ
2022.05.19 •
1м унших
Тагнуулын ерөнхий газраас өмгөөлөгч Б.Баасанцогтыг нэр бүхий улстөрчдийн биед халдахаар завдаж байсан гэх мэдээллийг хийж, өнгөрсөн сард цагдан хорих шийдвэр гаргасан.
Улмаар анхан шатны шүүхээс түүнийг дахин нэг сар буюу зургадугаар сарын 7-ныг хүртэл саатуулах хугацааг сунгаж шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл Б.Баасанцогтын өмгөөлөгчид түүнийг батлан даалтад гаргахын тулд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хянан хэлэлцээд, энэ сарын 13-ны өдөр батлан даалтад гаргажээ.