ЗГ-аас “Өргөө” амаржих газрын халагдсан, одоо байгаа бүх албан хаагчидтай уулзаж байна
2022.10.26 •
1м унших
"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг энэ сарын 13-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, түүнийг удаа дараа ёс зүйн алдаа гаргасан болон хугацаат үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Харин уг асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “"Өргөө” амаржих газрын ажлаас чөлөөлөгдсөн хийгээд одоо ажиллаж байгаа ажилчин, алба хаагчид уулзаж нягт хамтарч ажиллаж байна. Ажлаас чөлөөлөгдсөн гэх Ж.Энхцэцэгтэй ч бас уулзсан. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу эрүүл мэндийн салбарт захиргааны хяналт шалгалтыг хийж эхэлсэн. АТГ-т эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид хувийн эмнэлэг ажлуулж байгаа асуудлаар шалгалт хийнэ" гэлээ.