Ирэх амралтын өдрүүдэд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг нээнэ
2022.10.26 •
1м унших
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан "Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажил Засгийн газрын хувьд нэлээн тулгамдсан асуудал. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зохион байгуулалтын зарим алдаа дутагдлаас болж удаашралтай явж ирсэн. Ирэх амралтын өдрөөр буюу бүтэн сайн өдөр гэхэд тус авто замын хоёр урсгалыг нээнэ. Одоогоор 500 орчим метр замын хучилтыг хийж, тэмдэг тэмдэглэлээг хийснээр Улаанбаатараас Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг албан ёсоор нээхээр болж байна. Замын бүтээн байгуулалтын ажил 50 хувьтай байна" гэв.