Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сурагчийн дүрэмт хувцасны үнийн өсөлттэй холбогдуулан хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтаар “Монголын оёдлын нэгдсэн холбоо” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч нэмсэн байж болзошгүй үйлдэл илэрчээ.
Тодруулбал, үндэсний үйлдвэрлэгчид дүрэмт хувцасны үнэ зохиомлоор нэмсэн зөрчлийг хоёр сарын хугацаанд шалгасан байна.
Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1.1-ийг зөрчсөн үйлдэл тогтоогдсон тул “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Бүтээлч-Үйлс” ХК-иудыг тус бүр өмнөх жилийн борлуулалтын орлогын гурван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.