НОБГ: Халуун усны хоолой задарч засвар хийж байсан таван ажилтан түлэгджээ
2022.10.26 •
1м унших
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай”-д таван хүн дулааны шугамын худагт засварын ажил хийж байхад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарчээ. Ийн халуун ус асгарсны улмаас дөрвөн хүн хүндэвтэр, нэг хүн хөнгөн түлэгдсэн тухай дуудлагыг НОБГ аравдугаар сарын 25-ны 20:13 цагт хүлээн авсан байна.
Түлэгдсэн таван ажилтнаас хүндэвтэр түлэгдсэн дөрвөн хүнийг НЯТТТ авч явсан байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны харьяат 38 настай эрэгтэй Н нь хөнгөн түлэгдсэн байсныг ГССҮТ-д хүргэж өгсөн гэж НОБГ-аас мэдээллээ.