Ш.Түвдэндорж: Зулын гол болно гэхэд хаашаа юм, гэхдээ ширүүн тэмцэнэ
2022.05.19 •
1м унших
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талын Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.05.18/ мэдэгдэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Зулын гол болно гэхэд хаашаа юм, ямартаа ч тэмцлийн ширүүн хэлбэрт шилжихэд бэлэн. АН-ын гишүүдийн зарим нь эрүүл мэндээ үзүүлж, гэдэс, гүзээгээ угаагаад болзошгүй арга хэмжээнд бэлдэж байна" гэв.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргаар батлуулахаар Улсын Дээд шүүхэд хандаад буй. Улсын Дээд шүүхээс ажлын 30 хоногт багтаан шийдвэрээ танилцуулах юм.
өөрөө зулын гол болооч чам шиг юм монголд хэрэггүй гэдгийг батлаа биздээ.одоо улс орныг минь бүү шороотой хутга