“Д.Загджавтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлт өнөө орой гарна”
2022.10.26 •
1м унших
ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал Д.Загджавтай холбоотой сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд нь ХЗДХ-ийн сайдын тушаалаар шалгалт оруулаад байгаа билээ.
Уг шалгалтын ажлын хэсгийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ахалж байгаа юм. Тэрбээр энэ талаар "ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлт өнөө орой гарна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсан зарим хүмүүс маань орон нутгийн хорих ангиуд руу шалгалтаар яваад хараахан ирээгүй байна. Бид нийтдээ гурван төрлийн шалгалт оруулсан байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт гармагц ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт танилцуулна" гэв.