Сурагчдаасаа “Iphone 14” нэхсэн багшийг ажлаас нь чөлөөллөө
2022.10.26 •
1м унших
Сурагчдаасаа "IPHONE-14" нэхэж уурласан Нийслэлийн тавдугаар сургуулийн 11 дүгээр ангийн багш П-г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр сурагчдаасаа утас нэхсэн нь анхны үйлдэл биш бөгөөд өмнө нь "IPHONE-X" авахуулсан талаар эх сурвалжууд мэдээллээд байгаа.
Мөн тэрбээр ангийнхаа сурагчдын чатад "Санамсаргүй нэг зураг орууллаа шүү. Өрөнд оров оо" хэмээн 139 мянган төгрөгийн үнэтэй сав суулганы ком-ын зураг оруулсаныг нь ангийнхан нь олон нийтэд ил болгоод байна.