CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-10-25 • 1м унших

БНХАУ руу мал гаргаж байгаа бичлэг цахим орчинд цацагдаж байна. Үүнтэй холбоотойгоор малаа амьдаар нь гаргах нь зөв, буруу талаарх өөрсдийн байр сууриа иргэд, олон нийт янз бүрээр илэрхийлсээр байна. Малчдын хувьд аль ч хувилбраар байсан малаа экспортонд гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулж чадаж байгаа нь зөв гэж үзэж байгаа бол холбогдох албаныхан ямар байр суурьтай байгааг дор онцолъё.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Малыг амьдаар нь гаргаж байгааг хориглоод байх шаардлагагүй гэж үзэж байна

Засгийн газраас малын махыг аль, аль талаар нь экспортлох бодлого барин ажиллаж байгаа. Учир нь энэ жил ган, зуд ихтэйгээс гадна хил гаалийн асуудал тулгарч малчид махаа зарж чадахгүй, мал аж ахуй эрхлэгчид бүтээгдэхүүнээ экспортолж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй зэрэг олон эрсдэл бий болоод байна. 

Тухайлбал, Дорноговь аймаг 45-аас дээш тооны бог малыг амьдаар нь гаргаж эхлээд байна. Өнөөгийн эдийн засаг хямралтай, малчдын амьдрал ахуй хүндэрсэн ийм үед хориглоод байх шаардлагагүй гэдгийг хаа хаанаа тодотгож байна.

Үхрээс бусад ямарч малыг квотгүйгээр амьдаар нь гаргах бүрэн боломжтой.  Гэхдээ мал гаргах зөвшөөрөл өргөн хэмжээнд олгогдоогүй байгаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  91 сая толгойд хүрсэн малынхаа тодорхой хувийг экспортод гаргадаг болмоор байна.

Үхрийн квотын асуудал маш том асуудал болоод байна. Мал, махаа экспортод гаргаад, буцааж мөнгөө оруулж ирэх процессыг хурдтай хиймээр байна. Экспортод махаа гаргахгүй бол малчдын амьдрал сүйрч дууслаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд махны экспорт хамгийн доод түвшинд хүрч уналаа. Мянгахан тонн мах гарлаа. Өнөөдрийн байдлаар дулааны аргаар боловсруулсан 10 мянган тонн мах үйлдвэрүүдэд түгжигдсэн байна. 91 сая толгойд хүрсэн малынхаа тодорхой хувийг экспортод гаргадаг болмоор байна. Аж ахуйн нэгжүүд банкинд найдах ямар ч үндэсгүй болсон. Банкууд хамгийн баталгаатай зээл болох цалин, тэтгэврийн зээл гаргахгүй байна гэдэг нь компаниудад зээлийн санхүүжилт өгөх боломжгүй гэсэн үг. Энэ нь 250-иад мянган малчин өрхийн амьдралд хүндээр нөлөөлөх нөхцөл байдалд оруулж байна. Үүнээс гадна мал туранхай байгаа. Өвөлжилт нэлээн хүндэрвэл өвлийг даахааргүй байдалтай байгаа учраас малчид мал, махны үнэ, борлуулалтын асуудалд ихээхэн санаа зовж байна.

Эдийн засагч Ч.Хашчулуун: Малын махыг заавал боловсруулна, эсвэл амьдаар нь гаргана гэж маргах шаардлагагүй

Манай улсын хувьд мал аж ахуйн салбар томоохон асуудал болоод байна. Малын тоо толгойн хувьд өнгөрсөн онд хүлээн авсан төлтэйгээ нийлээд 80 сая орчим. Үүний 80 гаруй хувь нь бог мал байна. Үүнээс болж бэлчээрийн даац хэтэрч, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл 90 хувиас хэтэрсэн гэсэн тоо баримт бий. Хүмүүс байгаль экологийн доройтлыг уул уурхайтай холбож үздэг. Үнэн хэрэгтээ үүнд бэлчээрийн доройтол томоохон сөрөг нөлөө үзүүлж байна. Үүнээс болж манай уламжлалт мал аж ахуй цаашид энэ янзаараа хөгжих боломжгүйд хүрэх нь. Малын тоо толгой эрс өссөнөөс болж усны нөөц багасаж, бэлчээрийн асуудал  дээр маргаан тасрахаа байсан. 

Тиймээс

бид эхний ээлжинд илүүдэл мал, махаа борлуулах, экспортлох арга хэмжээ авах нь зөв юм. Өөрөөр хэлбэл бэлчээрийнхээ даац, боломжид тааруулж малаа өсгөх нь зүйтэй гэсэн үг. Хоёрдугаарт энэ нь малчдын орлогыг нэмэгдүүлэх нэг гарц гэж харж байгаа.

Малын махыг заавал боловсруулна, эсвэл амьдаар нь гаргана гэж маргах шаардлагагүй юм. Илүүдэл бог малаа экспортолсноор татварын орлого  нэмэгдэх, экспорт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд нөөцийн мах бүрдүүлэх чиглэлээр хураамж тавих зэрэг олон арга хэмжээ авч болно. Ингэснээр улсын орлого нэмэгдэхээс гадна малчдын орлого өсөх гарц гэж харж байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх