Төмөр замын тээврийн тариф нэмэгдэхээр болжээ
2022.10.25 •
1м унших
Галт тэрэгний үнэ ирэх сарын 1-нээс 50 хувиар нэмэгдэнэ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг "Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар"-ын зөвшөөрлийн дагуу ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн УБТЗ-аар Зэс, зэсийн баяжмал тээвэрлэх тарифыг 20 хувиар, Төмрийн хүдэр тээвэрлэх тарифыг 15 хувиар, Жонш тээвэрлэх тарифыг 15 хувиар, Экспортын нүүрс тээвэрлэх тарифыг 20 хувиар, Орон нутаг болон Олон улсын харилцааны зорчигч тээврийн тарифыг 50 хувиар тус тус индексжүүлэхээр болсон аж.