CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-10-24 • 1м унших

СХД-ийн ИТХ,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хамтран “Хөршийн холбоо” аяныг эхлүүлээд байна. Аяны гол зорилго нь гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, өөрсдийн амьдарч буй нутаг дэвсгэрийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах, үүнд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх юм.

СХД-ИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.ХУЯГБААТАР: Хороо бүр дээр, тэр бүү хэл эгнээ гудамж бүрээр хөршийн холбоог гаргаж ажиллана

Өнгөрсөн долоо хоногт СХД-ийн удирдлагууд бид бүхэн дүүргийн иргэдтэйгээ уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Анхан шатан дээр ямар асуудлууд тулгамдаж буйг тодруулж, асуудлыг холбогдох шат шатны газруудруу уламжлах, газар дээр нь шийдвэрлээд явах боломжтойг нь шийдэх зэрэг нэлээн үр дүнтэй уулзалтууд болсон. Ерөнхийдөө 43 хороо 15 мянга орчим иргэнтэй уулзлаа. Улмаар уулзалтад оролцсон иргэдийн зүгээс нийгмийн сайн сайхан, нийтийн хэв журмыг сахиулахтай холбоотой олон талт ажил, арга хэмжээний талаар санал санаачилга хэлж, ярьж байна. Өнөөдрөөс иргэдээс ирсэн хүсэлт, өргөдөл гомдлыг нэгтгэх ажил эрчимжиж байгаа.

Иргэддээ хүргэж байгаа төрийн үйлчилгээн дээрээ анхаарч, шинэ түвшинд аваачих хэрэгтэй болсон гэж би хувьдаа дүгнэсэн. Учир нь иргэд төрийн үйлчилгээн дээр гомдол санал их байна. Мөн хууль эрхзүйн мэдлэг мэдээлэл дутмаг байна гэхчлэн уулзалтын үр дүн, судалгаагаа цааш цаашдаа ажил хэрэг болгоод явах юм.

“Хөршийн холбоо” аян бол орон байр, хороо нэгж дээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийг багасгах зорилготой урьдчилан сэргийлэх ажил юм. Иргэдийн зүгээс “хуучин байсан хөршийн холбоо, айл бүхэн амь нэг байдаг гэхчлэн зөв үзэл суртлын ажил хаягдаж байна” гэдгийг хэлж байна. Тиймээс энэ аянаар нийгмийн сайн сайхны төлөө аль болох олон иргэнийг татан оролцуулах шаардлагатай байгаа.

Хороо бүр дээр, тэр бүү хэл эгнээ гудамж бүрээр хөршийн холбоог гаргаж ажиллана. Тухайлбал, нэг хороонд 25-30 гудамж байдаг бол хэдэн гудамжны дунд нэг хөршийн холбоог бий болгох вэ, иргэний оролцоог хэрхэн яаж хангаж ажиллах уу  гэдгийг сайн дурын зөвлөлүүд маань гаргаад явах юм.

СХД ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА Х.УУГАНБАЯР: Өрх гэр амгалан бол хороо амгалан. Хороо амгалан бол дүүрэг амгалан

Хороо бүрийн ИТХ-ын дарга нар, хэсгийн байцаагч, алба хаагчдын хамтын ажиллагааны үр дүнд энэ ажил явагдана.

Гарч буй гэмт хэргийн 50-60 хувь иргэдийн өмчлөх эрхийн эсрэг, 30-40 хувь хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой танхайрах гэмт хэрэг голлон үйлдэгддэг. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн хэргүүд нэмэгдэж байна. Тэгвэл ахуйн болон амьдарч буй орчинд үйлдэгддэг эдгээр гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэхэд Хөршийн холбоо маш чухал үүрэгтэй. Урд өмнө байсан хөршийн холбоог сэргээж, шинэчилж, улам төгөлдөржүүлж СХД-ийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа энэхүү ажилд иргэн бүрийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 6 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх