YELLOW NEWS: Г.Занданшатар алдаагаа зассан ч шүүмжлэл өрнөсөөр байна
2022.10.18 •
1м унших
Турк улсад албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр тус улсын Үндсэн хуулийн шүүх (цэц)-ийн Ерөнхийлөгч Зүхтү Арсланы урилгаар Үндсэн хуулийн шүүхийн шинээр томилогдсон гишүүний тангараг өргөх ёслолд оролцжээ.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсанд мэдээлэхдээ улсынхаа нэрийг буруу бичсэн нь олон нийтийн дунд багагүй шүүмжлэл дагуулж байна.
Шүүмжлэлийн дараахан тэрбээр алдаагаа зассан ч иргэд хууль батлах парламентын дарга улсын нэрээ буруу бичих нь байж боломгүй хэмээх иргэдийн шүүмжлэл газар авч байна.