И.Мөнхжаргалын хүсэлтийг хангахаас Дээд шүүх татгалзав
2022.10.18 •
1м унших
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар дөрвөн хүсэлт, өргөдлийг хэлэлцсэн бөгөөд бүгдийг татгалзаж шийдвэрлэсэн байна. Тухайлбал, И.Мөнхжаргалаас ирүүлсэн эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай хүсэлтийг хэлэлцээд, уг асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-т заасан үндэслэлд хамаарахгүй, Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны тогтоол нь эцсийн шийдвэр тул хүсэлтийг хангахаас татгалзсан байна.