Гарцаар гарч байсан 13 настай хүүг мөргөж, амийг нь хохироожээ
2022.10.17 •
1м унших
Явган хүний гарцаар гарч байсан 13 настай хүүг мөргөж, амийг нь хохироосон зам тээврийн осол гарчээ.
Тодруулбал, өчигдөр 15:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутагт “Том оврын тээврийн хэрэгсэл хүүхэд мөргөчихлөө” гэх дуудлага, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлагаар шалгахад, 44 настай, эрэгтэй "Мицубиши" маркийн ачааны тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан 13 настай хүүг дайрч, амь насыг нь хохироосон байна. Одоогоор хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.